Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өчигдөр Харвардын их сургуулийн Профессор Марк С.Эллиоттыг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар Эрүүл мэндийн яам, Харвардын их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Харвардын их сургуульд эмч мэргэжилтэн сургах чиглэлээр хамтарч ажиллах талаар ярилцжээ.
Тодруулбал, Харвардын Т2Т хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна. Энэ нь Анагаахын багш, эмч нарт тус сургуулийн заах арга зүйг сургах 9 сарын хөтөлбөр аж. Дэлхий дахинд уг хөтөлбөрийг Хятад, Энэтхэг улсад хэрэгжүүлдэг. Энэ удаа манай улсыг онцгойлон сонгож хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болжээ.