Цаг үе

Хохирсон иргэдэд түр суурьшуулах сууцны гэрээг гардууллаа

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас энэ сарын 23-ны өдөр “Их Өргөө” ХХК-ны хэрэгжүүлж байсан БЗД 4 дүгээр хороо орчмын төслөөс болж хохирсон 64 айлын асуудлыг шийдвэрлэж түр орон сууцны гэрээг гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.

Нийт 66508.3 га талбай түймэрт өртжээ

Улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийслэлд 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 100 удаа, нийт 116 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна.

Эгнээ тусгаарлах хайсуудыг будаж байна

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн албанаас 2017 оны 06 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Баянгол дүүргийн “Барс” захын эгнээ тусгаарлах 2 метрийн өндөр

Шүүгчийн суурь шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулна

Мөн шинэ журмаар сонгон шалгаруулалтын босго нэлээдгүй өндөр болсон учраас нэр дэвшигчдэд боломж олгож, шалгалтад тэнцээгүй тохиолдолд хугацаа харгалзахгүйгээр шалгалтад дахин оролцох боломж олгосон.

Хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдвараас урьдчилан сэргийлээрэй

Улсын баяр наадам ойртож байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас иргэдэд хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна.

Шүлхий өвчний эсрэг 4.1 сая тун вакциныг ирэх сард багтаан нийлүүлнэ

ОХУ-ын Санкт-Петербург хотноо зургаадугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохиогдсон Петербургийн олон улсын эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцох үеэр хүрсэн тохиролцоо, шийдвэрүүд бодит ажил хэрэг болж, үр дүнгээ өгч эхэллээ.

Хог хаягдлын тухай хууль шинэчлэгдэн хэрэгжиж байна

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр батлагдаж 06 сарын 16-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Шинэ хуулиар хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үүргийг тодорхой зааж өгсөн бөгөөд зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага, торгуулийн хэмжээ өндөр болсон тул хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх, гаднах орчноо тогтмол цэвэрлэх, хог хаягдлын хураамжаа цаг тухайд нь төлж байхыг уриалж байна.

Дархан-Уул аймагт "Утаагүй зуух" хөтөлбөр хэрэгжиж байна

“Утаагүй Дархан” төслийн хүрээнд “Цэвэр агаар сан”, Дархан-Уул аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Их тэнгэрийн хүч” ХХК-тай хамтарч агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл өрхүүдээс гарч байгаа утааг багасгах зорилгоор 140 гаруй сая төгрөгийн санхүүжилт бүхий “Утаагүй зуух” төслийг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн.