Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс Майн-тех мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран зорилтот өрхийн 18-35 насны суурь болон түүнээс дээш боловсролтой ажил хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзэлтэй иргэдийг үнэ төлбөргүй дараах чиглэлээр сургалтанд хамруулах гэж байна.
1. Хүнд машин механизмын оператор, эксковатор, ковш
2. Хүнд машин механизмын засварчин
3. Авто засварчин
Сонирхсон иргэд Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн өрхийн хөгжил хөтөлбөрүүдийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэнд /А.Алтанхуяг-89890220/ хандана уу.
Хамрагдахыг хүссэн иргэд
2017 оны 09 дугаар сарын 29-ний өдрийн дотор дараах материалуудыг бүрдүүлнэ.
1. Иргэний үнэмлэх
2. Суурь боловсролын гэрчилгээ 3.
3. 3*4 хэмжээтэй цээж зураг 2 хувь
4. Өргөдөл /сургалтад хамрагдах хүсэлт, хорооны тодорхойлолттой/