Засгийн газарт цалин нэмэх шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй тул сургууль, цэцэрлэгийн багш нар маргааш ажил хаяхаар болсон.
Тэгвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хэвлэлийн албанаас дараахь мэдэгдлийг гаргажээ.
Уг мэдэгдэлд “Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хорооноос цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын үндсэн цалингийн доод жишгийг 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагыг тавьсан.
…Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх саналыг холбогдох талуудын хэлэлцээг зохион байгуулж, нэмэлт хэлэлцээрийг байгуулан шийдвэрлэх байр суурийг илэрхийлээд байгаа…
…Ажил хаялтыг зохион байгуулах тухай хуулийн зохицуулалтуудыг нийт багш, ажилтнуудад таниулах, хууль тогтоомжийн дагуу ажиллахыг зөвлөж байна” гэжээ.