Монголын дизайнеруудын холбоо болон Британийн агаарын бохирдлын маск үйлдвэрлэгч Кэмбридж компани хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах маск зүүхийг уриалж, загварлаг маскны уралдааныг зарлажээ.
Монгол хэв маягийг тодотгосон загварлаг маскны дизайныг шалгаруулах уралдааныг энэ сарын 2-ноос 16-ны хооронд загвар зохион бүтээгчид болон оюутнуудын дунд зохион байгуулж байна. Уралдааны ялагч нь Хонконгийн загварын долоо хоногт оролцох эрхээр шагнуулах аж.