ЯПОН УЛСААС ОНЦГОЙГИЙНХОНД ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ХАНДИВЛАНА
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын Гал түймэр унтраах, аврах ангиудад ашиглагдаж байгаа автомашинуудад шаардлагатай 130 орчим нэр төрлийн сэлбэг, хэрэгслийг өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгнө.
Улаанбаатарт 11 хэм дулаан байна
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.
Хойд аавдаа хүчирхийлүүлсэн гэх хэргийн гэмтлийн талаарх шинжээчийн эцсийн болон урьдчилсан дүгнэлт гараагүй байгаа
ТОДРУУЛГА: Хойд аавдаа хүчирхийлүүлсэн гэх хэргийн гэмтлийн талаарх шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа. Мөн 13 настай М-ийн Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач нь архины цочмог хордлогын улмаас нас барсан болох нь тогтоогдсон ба Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд оршин суугч Ж, А нар нь амь хохирогч М-ыг архиар шахаж улмаар согтоон, биеэ хамгаалах чадваргүй байхад нь хүчирхийлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр 2017.09.20-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч үргэлжлүүл
ӨНӨӨДӨР ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР
Олон оронд цуглаан болсон газартаа дурсгалын чулуу босгосон бөгөөд НҮБ-ын төв байрны цэцэрлэгт нэг байдаг ажээ. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оны арванхоёрдугаар сарын 22-ны тогтоолоороо аравдугаар сарын 17-нд Ядуурлыг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэж байх шийдвэр гаргажээ.
“ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЭКОЛОГИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голын сав газрын захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн АНУ дахь салбар болон Монгол дахь хөтөлбөрийн газар, АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн Хүрээлэн буй орчин судлалын төвөөс хамтран хэрэгжүүлж буй “ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЭКОЛОГИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ” төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Улаанбаатар зочид буудлын 6 давхарт “Хөх асар” хурлын танхимд эхэлнэ.