Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны нийтэлсэн хамаг сүүлийн үеийн тайлангаас үзэхэд, 2023 онд Хятадын хөдөө аж ахуйн салбарын бүхий л дамжлага шинэчлэгдэн хөгжжээ.
2023 онд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт тогтвортой хөгжсөн байна. Үр тариа, тос, жимс, хүнсний ногоо зэрэг гол нэрийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн гинжин хэлхээг өргөжүүлэх замаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтын чанарыг илд дээшлүүлж, жилд 20 сая юаниас дээш орлоготой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах аж ахуйн нэгжийн тоо 90 орчим мянгад хүрсэн байна.
Орчин үеийн хөдөө аж ахуйн паркийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, шинээр үндэсний хэмжээний хөдөө аж ахуйн 50 парк, өвөрмөц давуу талтай аж үйлдвэрийн 40 кластер, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээр манлайлах 200 сууриныг, үлгэр жишээ 100 бүсийг байгуулжээ. Үүний улмаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний цахим жижиглэнгийн худалдааны борлуулалт 2.49 их наяд юаньд хүрч, тариачдын орлого өмнөх оныхоос 7.6%-р нэмэгджээ.