З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн


4 цаг

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол төрийн ордонд эхэллээ. Сонсголын эхэнд Сангийн сайд З.Мэндсайхан улсын төсөв болон нийслэлийн төсвийн уялдаа сэдвээр илтгэл танилцууллаа. Энэ үеэр тэрбээр "Нийслэлийн төсвийн зарлага 2022 онд 1.4 их наяд байсан бол 2026 онд 7.8 их наяд байхаар нэмэгдэж батлагдсан. Нийслэлийн төсвийн алдагдал дангаараа улсын төсвийн алдагдлаас ӨНДӨР БАЙНА. Хотын төсвийн алдагдал нэмэгдэж байгаа нь улсын төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байна" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү