НИТХ-ын ээлжит бус 12 дугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралд олонх болсон МАН-аас Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж НИТХ-ын төлөөлөгчдийн 80 хувь нь дэмжив. Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулах саналыг Ерөнхий сайдад уламжлахаар тогтов.
Хуралдааны төгсгөлд НИТХ-ын дарга Д.Ихбаяр Хотын даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагвад баяр хүргэж амжилт хүсэв. Мөн Бидэнтэй өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж Хотын даргын сайн жишгийг тогтоосон Х.Нямбаатар даргад ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье” гэлээ.
0
0
0
0
0
0