ТОП 100: Оюутолгой, МАК, ХААН банк тэргүүлэв


4 цаг

Монгол Улсын 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгжийг өнөөдөр тодруулав. Шагналыг Ерөнхий сайд Н.Учрал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагажав нар Төрийн ордонд гардууллаа. 

Шилдэг 100 аж ахуйн нэгжийг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг.

Орлого, ашиг, татвар, ажиллагсдын тоо, хөрөнгийн хэмжээ гэсэн үзүүлэлтээр нь эрэмбэлэн шилдэг 100 ААН-ийг зарладаг уламжлалтай. 2025 оны "ТОП-100" аж ахуйн нэгжийн борлуулалт 65.7 их наядад хүрч, ДНБ-ий 73 хувийг бүрдүүллээ гэж МҮХАҮТ мэдээлэв.   

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү