470 гаруй сая төгрөг 330 суманд хандивласан эмч дуучин Б.Хангал ""Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цолоор энгэрээ мялаалаа


16 цаг

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан хүмүүсийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон, медалиар шагнаж байна. 

Эмч дуучин Баатарын Хангал  нь  Монгол эх орныхоо 330 сумуудаа 2 удаа бүтэн тойрч 
Монгол Эх орныхоо 21 аймгуудыг 3 удаа, 330 сум, тосгоныг 2 удаа бүтэн тойрч аялан тоглохдоо 730 гаран тоглолт хийж,
471 сая 500 мянган төгрөгийг хувиасаа 21 аймаг, 330 сумын эмнэлгүүддээ хандивлаж, давхардсан тоогоор 46 мянган эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид, эмнэлгийн ахмадуудаа тоглолтоо үнэгүй үзүүлсэн байна. 
1.Монгол бөхийн өргөөнд нийт 7 удаа тоглож
2. 2013 "Эмч хүн жаргалын ээж" 21 аймаг
3. 2016 "Цагаан нөмрөгтний дуулал" 21 аймаг
4. 2019 "Энэрэлт сайран харц" 21 аймаг
5. 2017оны 1 сараас-2019оны 11 сар
"Цагаан нөмрөгтний дуулал-330"
6. 2023оны 3 сараас-2026оны 5сар
"Цагаан нөмрөгт баатрууддаа баярлалаа-330" тоглолтуудыг 21 аймаг 330 сумууддаа хийжээ.
May be an image of temple

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү