НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр: "Маш олон төлөөлөгч мэддэггүй, ард түмэн төдийлөн мэдээлэлгүй байдаг ч иргэдийн эрх ашгийг ноцтой зөрчиж, аж ахуйн нэгж байгууллагуудыг дарамталж шахан, энэ үйлдлээрээ өөрт ашиг сонирхол бий болгодог, эрх бүхий албан тушаалаа урвуулан ашигладаг хүмүүс байдаг.
Үүний тод жишээ нь Улаанбаатар хотын гол албан тушаалуудын нэгэнд улс төрийн томилгоогоор томилогдож байсан, “залуу”, “Японд сургууль төгссөн”, “ёс зүйтэй” гэх тодотголтой Ч.Төгсдэлгэрийн талаар ярих гэж байна.
Түүнийг НИТХ болон Нийслэлийн Засаг даргын зүгээс томилж байсан.
Өнөөдөр Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил хийхэд асар олон шат дамжлага, зөвшөөрөл шаарддаг. Жилд дунджаар 1260 орчим гарын үсэг зурагдаж байж бүтээн байгуулалтын ажлын даалгавар олгогддог гэх мэдээлэл байдаг. АТГ болон цахим орчинд гарч буй мэдээллүүдээс харахад, тухайн албан тушаалтан өөрт ойр хүмүүст давуу байдал олгодог, зарим төслийн компаниудаас “ашгийн 10 хувийг авна” гэх мэт нөхцөл тавьдаг байсан гэх яриа бий.
Нэг гарын үсгийн үнэ 50 сая төгрөг хүрдэг байсан гэх мэдээлэл ч байна.
Тэгэхээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын олон төслөөс өөрийн эрх мэдэл, албан тушаалын давуу байдлыг ашиглан, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар мөнгө авдаг байсан байж болзошгүй асуудлыг АТГ шалгаж байгаа гэх мэдээлэл байна." гэв.
0
0
0
0
0
0