Тавантолгой түлш компанийн Захиргаа, удирдлагын газрын ажилтан албан хаагчид СХД-ын 26 хорооны иргэн таван хүүхэдтэй Ганбаяр гэдэг айлын гэрийг дулаалж яндангүй болголоо.
Тус газрын ажилтнууд шинэ жил тэмдэглэх таксны мөнгөө цуглуулж Хашаандаа сайхан амьдаръя ТББ-ын санаачлан хэрэгжүүлж байгаа “Дулаахан өвөл” аянд нэгдсэн юм.
Монгол гэрийг дулаалгын “ЧИП” багцаар дулаалсан юм. Энэ багц нь дулаалга, халаалт, агааржуулалт гэсэн гурван хэсгээс бүрддэг бөгөөд дулаалга хийснээр хүүхдүүд гэртээ тухтай байгаа гэдгийг гэрийн эзэгтэй хэлж байна