Биеийн тамир спортын тухай хууль, бүх нийтийн биеийн тамирыг дэмжих хөтөлбөр, үйл ажиллагааны хүрээнд спортоор дамжуулан хамтач үзэл санааг төлөвшүүлэх, спортоор хичээллэх дур сонирхлыг нэмэгдүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн худалдааны төлөөлөгчдийн дунд Спорт өдөрлөгийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зохион байгууллаа.
Тус өдөрлөгт худалдааны 45 төлөөлөгч Яармаг, Нисэх, Био-Шувуу гэсэн багт хуваагдан волейбол, дартс, шатар, ширээний теннис гэсэн 4 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос Б.Туул ахлагчтай Нисэх баг тэргүүлж, Шилжин явах цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.
Өдөрлөг нь зөвхөн тэмцээн уралдаанаар хязгаарлагдахгүй худалдааны төлөөлөгчид хоорондоо танилцах, оролцоогоо нэмэгдүүлэх, мөн талархал, санал хүсэлтээ илэрхийлэх боломж олгосноороо онцлог байлаа.