Тавантолгой түлш ХХК-ийн Захиргаа удирдлагын газраас Обзерв зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа ажилтнуудыг чадавхжуулах цуврал МАНЛАЙЛЛЫН сургалтын 2 дахь хэсэг өнөөдрөөс эхэллээ.
Энэ удаагийн Манлайллын сургалт 10-р сарын 25,26-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд газар хэлтэс нэгжүүдийн мэргэжилтнүүдээс нийт 100 ажилтан хамрагдах юм. Тус сургалт нь Харилцаа хандлага, багаар ажиллах чадвар, коучинг Гүйцэтгэлийн удирдлага сэдвээр явагдаж байна.

