АНУ-ын Байгаль орчин хамгаалах алба болон Тайваны Байгаль орчин хамгаалах байгууллагын төлөөлөл Тавантолгой түлш компанийн шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус байгууллагууд Зүүн Өмнөд Азид агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж хамтарч ажилладаг юм байна.
Тэд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Тавантолгой түлш компанийн төлөөлөлтэй уулзаж мэдээлэл, туршлага солилцлоо.
Тус байгууллагуудын хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнд Тайван улс агаарын бохирдлыг 6 жилийн хугацаанд амжилттай бууруулж чадсан байна.