Тавантолгой түлш компанийн зохион байгуулалтын нэгжийн удирдлагууд, албан хэрэг хөтлөлт, дүн бүртгэл хариуцсан ажилтнууд, баримт бичиг зохион бүрдүүлдэг мэргэжилтнүүд болон инженер техникийн ажилтнууд архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр сургалтад хамрагдаж байна. Сургалтыг Архивын ерөнхий газрын Сургалт судалгааны газар, Тавантолгой түлш компани хамтран зохион байгуулж байна.
Сургалтыг баримт бичгийн стандартууд, баримт бичгийг зохион бүрдүүлэх арга зүй, байгууллагын архивд баримт шилжүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр явуулж байна.
Компанийн албан хэрэг хөтлөлтийг сайжруулах, стандартыг мөрдүүлэх зорилгоор зохион байгуулж буй уг сургалтад Тавантолгой түлш компанийн 120 гаруй ажилтан хамрагдаж байна.