Өнгөрсөн наймдугаар сарын 27-ноос энэ сарын 3-ныг хүртэлх найм хоногийн хугацаанд автомашинуудыг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Ингэснээр замын хөдөлгөөн 16 хувиар буурсан талаар албаны хүмүүс мэдээлсэн. Үр дүн гарч байгаа тул иргэдийн зүгээс тэгш, сондгойгоор үргэлжлүүлэх явуулах саналыг 1111 төвд маш ихээр ирүүлсэн байна.
Тэгвэл уг асуудалд Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Тэгш, сондгой хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэхийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дүн шинжилгээг харж байж шийдэх нь зөв. Иймд ядаж 09.10 хүртэл хязгаарлалтгүй явуулж байж, шилжилт хөдөлгөөн суларсны дараа бодит дүгнэлт хийх боломж бүрдэнэ. Мэргэжилтнүүдэд хугацаа хэрэгтэй" хэмээжээ.