Улсын онцгой комиссын хуралдаанаар энэ лхагва гарагаас буюу арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 6-ны хүртэл хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорио тогтоох саналыг гаргасан болохыг Шадар сайдын хэвлэлээс мэдээллээ.
Баянзүрх дүүрэгт голомтлон гараад буй халдвартай холбоотойгоор 12:00 цагаас УОК хуралдсан. Засгийн газар 15:00 цагаас энэ саналыг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм.
Нийслэлд тогтоогоод байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 14-ны өдөр бууруулан өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн юм. Улмаар арванхоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 34 чиглэлийн үйл ажиллагааг нээж, нийслэлийн хэмжээнд бүх төрлийн шар айраг, дарс худалдаалж эхэлсэн.