Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу УБ-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:05 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газарджээ. Энэ удаагийн нислэгээр 156 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, Холидей, Улаанбаатар зочид буудалд тусгаарлажээ.
Улсын онцгой комиссын шийдвэрээр Франкфурт руу хоёр удаагийн нислэг, Токио руу тусгай үүргийн нислэг үйлдэх бөгөөд энэ сард дөрвөн удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ч арванхоёрдугаар сарын 25-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцалсан юм. Учир нь дотоодын халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх нислэгийг цуцалсан бөгөөд ирэх нэгдүгээр сард хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Дашрамд мэдээлэхэд, одоогоор эх орондоо ирэх хүсэлтэй 3.800 гаруй хүн, үүнээс БНСУ-д 3.300, Европын улсуудад 250, АНУ-д 150, Австралид 100 орчим иргэн байгаа юм байна.