Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохих зөвшөөрөлгүй эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд мал худалдаалж, бой хийж байгаа цэгүүдийг албадан буулгалаа.
Тодруулбал, 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07 дугаар сарын 10-ны өдрүүдэд 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр чулуут орчимд байрлах зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй бой хийж байсан 30 гаруй иргэний зөвшөөрөлгүй барьсан хашаа хайс, амбаарыг буулгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, гарал үүсэл тодорхойгүй мал худалдаалж байсан 100 гаруй иргэний 1000 орчим малыг албадан гаргах ажлыг зохион байгууллаа.