АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусаж, одоо тооллого үргэлжилж байна. Энэ удаагийн АНУ-ын сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшигч Жо Байден ялалт байгуулж, тус улсын Ерөнхийлөгч болох нь тодорхой болоод байна. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдохоор болоод байгаа, нэр дэвшигч Жо Байден 2011 оны наймдугаар сард манай улсад айлчилж байжээ.