Бүгд Найрамдах Энэтхэгийн Улсын Тусгаар Тогтосны 73 жилийн ойн арга хэмжээ боллоо . Энэ өдөр Энэтхэг улс өөрийн тусгаар тогтнолоо баталгаажуулж дэлхий нийтэд тунхаглан зарласан түүхэн өдөр юм.
Улаабаатар хот дахь Энэтхэгийн Элчин Сайдын Яам Төрийн Далбаа Мандуулах ёслолын ажиллагааг Монголд амьдарч буй Энэтхэг иргэд болон Монгол ахан дүүсийн хамт ёслол төгөлдөр тэмдэглэв. Энэхүү арга хэмжээний үеэр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд М.П. Сингх Энэтхэг улсын Ерөнхийлөгчийн захидлыг цугласан олон түмэнд уншиж танилцуулав.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Гадаад Харилцааны Сайд Д. Цогтбаатар болон бусад албаны хүмүүс Улаанбаатар хот дахь ДТГ тэргүүн, дипоматууд, бизнесийн төлөөлөл, Энэтхэг иргэд өргөнөөр оролцов.
Мөн Монголын Хүүхдийн ордны авьяаслаг сурагчид Энэтхэгийн ардын бүжиг, дууг хүрэлцэн ирсэн зочидод толилуулсан юм.
Монгол улс Энэтхэгийн харилцаа нь он удаан жилийн түүхтэй бөгөөд оюун санааны хөрш юм. Монгол Улсыг НҮБ элсэх асуудалд Энэтхэгийн анхны Ерөнхий Сайд Жвахарлал Неру бусад орны удирдагчдыг уриалан, Монгол Улсыг гишүүнээр элсэхийг тууштай дэмжиж байсан юм. 2015 онд БНЭУ Ерөнхий сайд Нарендра Модигийн албан ёсны айлчлалын үеэр 2 орон стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа бөгөөд БНЭУ-ын Засгийн Газрын 1 тэрбум ам долларын хөнгөлттэй зээлийн шугамаар Газрын Тос боловсруулах үйлдвэрийг барих ажиллагаа болон 20 сая хөнгөлттэй зээлийн Атал Бихари Важпаий нэрэмжит Мэдээлэл харилцаа Холбооны Аутсорсингийн төвийн шавийг тавьсан билээ.