Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд энэ онд хийгдсэн тоног төхөөрөмжийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр \ 2019.06.24\ боллоо. Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б. Саранчимэг, БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж. Энхзул болон бусад албаны хүмүүс оролцлоо.
УИХ-ын гишүүн Б. Саранчимэг “ Баянзүрх дүүрэг хамгийн их буюу 330,000 гаруй хүн амтай дүүрэг. Сүүлийн 20 жилд эмнэлгийн ямар ч тоног төхөөрөмж шинэчлэгдээгүй, 4d, 5d эхо аппаратууд байхгүй байсан. Өнөөдөр орчин үеийн тоног төхөөрөмж Эрүүл мэндийн төв, болон 3 лаборторид тэгш хувиарлагдсанаар иргэдийн үйлчлүүлэх хүртээмж дээрдэж, хүлээх хугацаа нь багасаж байна. Ганцхан өөрийн сонсогдсон тойрог гэлтгүй Баянзүрх дүүргийн иргэдэд үйлчлэх боломжийг хангаж өгч байгаадаа баяртай байна” гэлээ.
Энэ онд 1,7 тэрбум төгрөгний тоног төхөөрөмжийн шинэчлэл ЭМТ-д хийжээ. Тухайлбал, салбар амбулаториудад ЭХО оношлогооны 8 аппарат, рентген аппарат, шүдний 8 машин, эмэгтэйчүүдийн автомат ор 10 ширхэг, өрхийн 28 эрүүл мэндийн төвд тус бүр шаардлагатай байгаа 3 аппаратыг УИХ-ын гишүүн Б. Саранчимэгтийн санаачлагаар олгожээ. Ингэснээр тусламж үйлчилгээний хүртээмж 2-3 дахин нэмэгдэж хүлээгдэл 83,3 хувиар буурсан байна.
Өөрөөр хэлбэл өмнө шүд , ЭХО-д үзүүлэхдээ иргэд 30-45 хоног хүлээгдэг байсан бол 3-10 хоног болж буурчээ.
Дүүргийн нийт хүн амтай харьцуулахад нэг ЭХО аппаратад 56 мянган хүн ноогдож байсан бол энэ тоо 30000 болж хүртээмж хоёр дахин нэмэгджээ. Мөн шүдний нэг аппаратад 68 мянган хүн ноогдоэб айсан бол 24000 болж 2,6 дахин хүртээмж нэмэгдсэн гэсэн судалгаа гарчээ.
БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж. Энхзул “ Бяанзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв 340,000 гаруй хүнд үйлчилдэг. Мэс заслаас бусад бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Дүүргийнхээ хүн амын эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр эмч мэргэжилтнүүд маань хичээж ажиллаж байна. Хэт их хуучирсан, хоцрогдсон технологи бүхий бол тоног төхөөрөмж байсан юм.Энэ асуудлыг шийдэж өгсөн Б. Саранчимэг гишүүнд талархлаа илэрхийлье” гэсэн юм.