Замын цагдаагийн урд талын гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн Авто замын хөгжлийн газар болон Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра:
"Гүүрийн бүтээн байгуулалт 43,5 хувьтай байна. Барилгын ажил яг хуваарийн дагуу явж байна.
Түгжрэлийг бууруулах зорилгоор Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хугацаагаар нээсэн байсан бол барилгын ажил эхэлж байгаатай холбоотойгоор 24-ний шөнө хааж, 25-ны өглөө гэхэд хаасан байхаар төлөвлөсөн" гээд "Нарны замын хөдөлгөөний урсгал хэвээр явагдах ба иргэдийн хэлж заншсанаар 13-ын шинэ зам буюу Натурын гудамжийг мөн хаахгүй байхаар төлөвлөж байна" гэлээ.
Нийт 477 метр урт гүүр барина. Байгалийн давагдашгүй хүчин зүйл буюу үргэлжилсэн их усархаг бороо орохгүй бол наймдугаар сарын 25 гэхэд үндсэн 477 метр урт гүүрээ нээнэ. Гүүрийн нийт барилгын ажил аравдугаар сарын 1 гэхэд төлөвлөгөөний дагуу дуусна гэлээ.