Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас шийдвэр гаргах түвшинд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд дүүргийн 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн төслийг иргэдэд танилцуулах зорилгоор нийтийн сонсголыг зохион байгуулах гэж байна.
Нийтийн сонсгол иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчиллын үндсэн зарчмыг баримтлан ‘’Нийтийн сонсголын тухай’’ хууль, ‘’Нийтийн сонсгол зохион байгуулах’’ журам болон Баянзүрх дүүргийн Засаг даргын А/498 дугаар захирамжийн дагуу дүүргийн Тамгын газрын ‘’Чуулга’’-ны танхимд энэ оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15:00 цагт болно.
Нийтийн сонсголд ажиглагчаар оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд Нийтийн сонсголын тухай хуулийн 22.1 заасны дагуу 11 дүгээр сарын 29-ны дотор, Хэвлэл мэдээллийн байгууллага Нийтийн сонсгол зохион байгуулах журмын 3.4-т заасны дагуу албан хүсэлтээ Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 308 тоотод ирүүлнэ үү.
Харин сонсголд оролцож тайлбар, мэдээлэл өгөх, ажиглах хүсэлтэй иргэн хуулийн этгээдийг Нийтийн сонсгол зохион байгуулах журмын 3.6-д заасны дагуу бүртгүүлнэ хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ