Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг ‘’Хүүхдийн хөгжлийг дэмжих жил’’ болгон зарлаж хүүхэд багачууд руу чиглэсэн багагүй ажлыг санаачлан зохион байгуулаад байна. Тухайлбал НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ‘’Хүүхдэд ээлтэй дүүрэг-Хүүхдэд ээлтэй орон нутаг’’ хөтөлбөрийг дүүргийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Тус байгууллагаас өнөөдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн нийт 40 цэцэрлэгийн багш, удирдлагуудад сургалт зохион байгуулж байна. Сургалтын зорилго нь чанартай тэгш боломжийг бүрдүүлэн бага насны хүүхдийн хөгжил болон бага боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, цэцэрлэгийн хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулахад арга зүйн менежментийг сайжруулахад оршиж байгаа юм.
Иймд тус сургалтыг цэцэрлэгийн хөгжлийн стратеги төлөвлөгөөг боловсруулах арга зүй болон цэцэрлэгийн эрхлэгчийн менежментийн чадварыг хэрхэн хөгжүүлэх талаар хийж байна.