1997 оноос хойш ашиглагдаагүй газрыг хотын мэдэлд авч цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга гаргалаа.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зүүн талд байрлах 3000 мкв газрын эзэмших гэрээг хүчингүй болгож хотын мэдэлд авахаар шийдвэрлэжээ.
Энэ газар 2019 оны гуравдугаар улиралд багтаан амарч зугаалах ая тухатай нөхцөлийг бүрдүүлсэн бичил цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.