Агаарын чанарын албанаас авсан агаарын чанарын индексийн мэдээллийг хүргэж байна.
Өглөөний 08:00 цагийн байдлаар Толгойт, Бөхийн Өргөө, МҮОНРТ, Баруун 4 зам, Баянхошуу орчимд агаар бага зэргийн бохирдолтой байна. Тодруулбал, эдгээр байршлуудад АЧИ 114-170-тай байна.
Агаарын чанарын индекс 101-250 буюу бага зэргийн бохирдолтой үед хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Тиймээс зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс даралтаа тогтмол хянаж, эмээ хугацаанд нь ууж, цэвэр агаарт салхинд гарч, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэрээс (тухайлбал автозам) хол байхыг зөвлөж байна.
Эх сурвалж: agaar.mn