Цаг агаарын урьдчилсан байдлаар Хангай, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм хүрч хүйтний эрч эрс чангарах нь. Мөн сарын дунд үед ихэнх нутгаар цас орох, салхи сарын сүүлчээр зарим газраар 16-18 м/с хүртэл ширүүсч, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Иймд иргэд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд гэнэтийн хүйтрэлт, хөлдөлт, цасан шуурганы аюулаас урьдчилан сэргийлж шаардлагатай арга хэмжээ авахыг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас санууллаа. Мөн иргэд, жолооч нарыг чухал шаардлагагүй бол холын замд гарахгүй байх, машин техникийн бүрэн бүтэн байдлыг шалгахыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхааруулж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Dugnelt.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
- 0
- 0
- 0
- 0
- 0
- 0
- Эхэнд
- Сүүлд
Шинэ мэдээ