Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн 411 дүгээр тусгай байгууллагын сурагчид эссэ бичлэгийн уралдаанд амжилттай оролцлоо
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсээс Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ой, Нийслэлийн өдөр болон ''Хүүхдийн хөгжлийг дэмжих жил''-ийн хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд ‘’Авлигын эсрэг-Би’’ сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг зарлаж шилдгүүдээ шалгаруулсан.
Тус эссэ бичлэгийн уралдаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн 411 дүгээр тусгай байгууллагын 110 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид амжилттай оролцлоо. Уг уралдаанд дүүргийн ерөнхий боловсролын 10 сургуулийн 130 бүтээл ирсэний 10 эссэ нь тус сургуулийн сурагчдын эссэ байсан юм.
Иймд тус хэлтсээс ‘’Авлигын эсрэг-Би’’ эссэ бичлэгийн уралдаанд идэвхтэй оролцсон тус сургуулийн бүх сурагчдад сэтгэлийн дэм, урам зориг хайрлах үүднээс талархал илэрхийлж ‘’Өргөмжлөл’’ гардуулсан юм.