Нийслэлийн Газрын албанаас "Явган зам" аян өрнүүлж байгаа. Аяны хүрээнд явган замыг хаасан барилга байгууламж, хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг үргэлжлүүлж байна.
Өнөөдөр СХД-ийн 14 дүгээр хороо, Цамбагаравын ард байрлах гурван давхар барилгыг буулгалаа. Тус барилга нь явган хүний замыг хааснаас гадна олон жил хотын өнгө үзэмжийг дордуулсан, бохир орчин үүсгэсэн гэдгээрээ иргэдийн зүгээс удаа дараа буулгах хүсэлт ирүүлж байжээ.