Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар дугаар хороо, Баянголын 15 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг Онцгойгийн алба хаагчид 10.24-ний өдрийн 04:37 цагт хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км зам туулан 04:45 цагт очсон байна.
Тэднийг очиход таван ханатай гэр, “Соната-7” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэгт гал тархан шатаж байсныг 17 минут ажиллаж унтраажээ.
Гэвч уг гал түймэрт нэр, хаяг, нас хүйс тодорхойгүй гурван том хүн, хоёр хүүхэд өртөн нас барсан байсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.