Нийслэлийн прокурорын газраас Содномдаржаа овогтой Чулуунбаярт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодисыг хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны тавдугаар сарын 31-ний өдөр хүлээж авсан.
Улмаар 2018.07.21-ний өдөр хэргийг хэлэлцээд С.Чулуунбаатарт Эрүүгийн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.1-д зааснаар 1 жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэх шийтгэл оноожээ.
Харин Эгшиглэн буюу Т.Болортуяа тухайн үед С.Чулуунбаяртай хамт байсан ч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөд бодис ашиглаагүй, энэ хэрэгт хамааралгүй болох нь тогтоогдсон. Тиймээс прокурорын шатанд Т.Болортуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.