Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийг дайрч амь насыг нь хохироосон этгээдүүдийг яллагдагчаар татаж цагдан хорилоо.
Тодруулбал, сэжигтэн Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид хорьж байна. Түүнчлэн яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 8 жил, түүнээс дээш хугацаагаар оноохоор заажээ.