Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ оныг Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласны хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас багагүй ажлыг санаачлан хийж байна.
Тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн санаачлагаар тус дүүрэг гаднаа дугуйн зогсоолтой болсон байна. Иргэд автомашинаас зайлсхийж нийтийн тээвэр, унадаг дугуйг илүүд үзэх болсон өнөө үед төрийн үйлчилгээг иргэдэд ая тухтай, таатай орчинд хүргэх зорилтын хүрээнд тус зогсоолыг дүүргийн ЗДТГ-ын аж ахуйн тасгийн ажилчид өөрсдийн гараар хийсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.