Монгол Улсын Засгийн газартай хамтарсан Оюутолгойн зэс-алтны ордын төслийг хэрэгжүүлэгч “Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын төлөөллийн нэг гишүүн Б.Мөнхбаатарыг чөлөөлж, түүний оронд Д.Энхжаргалыг томилжээ.
Данзанбалжирын.Энхжаргал нь ОХУ-ын Эрхүүгийн УАААДС-ийг Санхүү банкны эдийн засагч мэргэжлээр төгсөж, АНУ-ын Вандербилдын Их сургуулийг Эдийн засгийн хөгжлийн магистр, Английн Лондонгийн Их сургуулийн Судлаач докторант юм.
Тэрээр Монголын банкны салбарт олон жил ажилласан бөгөөд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкинд Зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажилладаг байна.
Түүнийг Монголбанкны гадаад орон дахь суурин төлөөлөгчөөр томилохоор УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцүүлэх үеэр Тээвэр хөгжлийн банкыг гэр бүлийнхэн нь ажилууллдаг тул ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн шүүмжилж байсан удаатай.