Улиастайн уулзвараас Баянзүрхийн гүүр, Баянзүрхийн товчооны орчмын нийт 3.5 км авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зам засварын ажил хийгдэж, өнөөдөр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ.
Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Улаанбаатар зам засвар арчлалтын газрын дарга Ж.Чинзориг, Замын цагдаагийн газар болон бусад холбогдох албаныхан оролцов.
Зам барилгын ажлын хүрээнд эхний 0.8 км авто замыг 4 эгнээтэй болгон өргөтгөж, үлдсэн хэсэгт авто замын шинэчлэлтийн ажил хийгдснээр график төлөвлөгөөний дагуу богино хугацаанд шуурхай гүйцэтгэж дуусгалаа.