Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийг сонгох сонгууль 4 жил тутам болдог бөгөөд энэ жил 7 дахь удаагаа 10-р сарын 5-нд болно.
Сонгуульд Хатгал тосгоны 2200 сонгогч саналаа өгөх юм.
Хатгал тосгон нь анх 1910 онд Хөвсгөл нуурын баруун урд эрэгт хүн ам төвлөрөн суурьшиж харуулын алба байгуулагдсанаар сууриа тавьсан түүхтэй. Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ суманд харъяалагддаг Хатгал тосгоны иргэд нутгаа сум болох саналаа 2008 , 2015 онд Засгийн газарт хүргүүлж байсан юм.