Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр хоног үлдсэн байна. 2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэлийг энэ сарын 20-нд эхлүүлсэн. Бүртгэлийн хугацаа өнөөдөр дуусах юм байна.
Нэгдүгээр ангид 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлэхээр бүртгэлд хамруулжээ. Түүнчлэн таван настай буюу 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг бүртгээгүй аж.