УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байсан билээ. Харин түүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн талаар АТГ-аас өнөөдөр мэдээллээ.
М.Тулга нь улсын төсвийн хөрөнгөөр 2011, 2012 онд санхүүжигдэх ажил үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн тендерт оролцож, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, тендерийн шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулан хууль бус шийдвэр гаргуулсан гэж сэжиглэгдэж байгаа юм.