Нийслэлийн хэмжээнд долдугаар сарын 16-аас эхлэн үргэлжлэн орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эх орчмын Булгийн ус авто зам руу их хэмжээгээр урсаж орсноос болж зам эвдэрч иргэд зорчиход хүндрэлтэй болжээ.
Иймд дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, НҮГ-1 ОНӨААТҮГазар болон 27 дугаар хороо хамтран Булгийн усны урсацыг Сэлбэ гол руу чиглүүлэх ажил өчигдөр эхэлсэн байна. Дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт газар дээр ажиллан зааварчилгаа өгч, бэлтгэл ажлыг яаравчлахыг үүрэг болголоо.
Дарь-Эхийн төв замыг засварлах санхүүжилтийг Нийслэлийн автозамын хөрөнгөөр шийдвэрлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж батлагдсан. Нийт гурван байршилд 812 м2 талбайд 48,7 сая төгрөгний засварын ажил хийхээр болоод буй хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.