“Нүүдэлчин Монгол-2018” наадам “Хүй долоон худаг”-т боллоо. Энэхүү наадмын хэв журмын хамгаалалт, зохицуулалтыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас удирдлага зохион байгуулалтаар хангаж, Улаанбаатар цагдаагийн хүрээний найман байгууллагын 160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн юм.
“Нүүдэлчин Монгол-2018” наадам дэг журамтай, гэмт хэрэг, зөрчилгүй болж өнгөрсөнд наадмын оролцогчид болон зохион байгуулагчдын зүгээс цагдаагийн байгууллагад талархал илэрхийллээ.