Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс дүүргийн Газрын харилцааны алба болон дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан буулгаж байна.
Баянзүрх дүүргийн өнгө үзэмж, иргэдийн зорчих ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ШУТИС-ийн КТМС-ийн автобусны буудал, Дарь-Эхийн автобусны зогсоол, Сансарын үйлчилгээний төв болон Сансарын ШТС-ын автобусны буудал, Хүч бөөний төвийн хойд талын таксины зогсоол дээр зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг буулгах ажил эхэллээ хэмээн Баянзүрх дүүргийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.