Монгол- Туркийн хамтарсан сургуулийн дэд захирал БНТУ-ын иргэн Вейсел Акчайг (Veysel Akcay) өнөө өглөө үл таних хүмүүс хулгайлсан гэх мэдээллийн талаар “Эмпати ертөнц” компанийн захирал Б.Ганбат мэдээлэл өглөө.
Энэ тухай мэдээллийг олон нийтэд хамгийн эхэнд өгсөн хүн Б.Ганбат юм. Тэрээр "Вейсел Акчай 18:00 цагийн орчимд өөрийн гар утсаараа надтай холбогдлоо. “Надад санаа зоволтгүй. Би танилынхаа хажууд байна. Наанаа цугласан байгаа хүмүүсээ тараа” гээд утас нь тасарсан. Эргээд зарим зүйлийг тодруулах гэсэн боловч утас нь холбогдохгүй байна. Дуу хоолойны өнгө, бусад зүйлээс харахад танилынхаа хажууд биш гэдэг нь ойлгомжтой байна” гэлээ.