Циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх замыг шатрын хөлөг мэт эрээнээр будсан цаг саяхан. Таван хоног зам хааж хийсэн энэ ажил ганц шөнийн борооны ая даалгүй урсаж, чанараа шалгуулчихлаа. Арав гаруй сая төгрөг зарцуулж хийсэн нүд эрээлжлэм эрээн замын талаарх их хотын иргэд, залуусын цахим ертөнцөд бичсэн сэтгэгдэлүүдээс хүргэж байна.