Энэ сард АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 824 этгээдийн ХАСУМ-ийг хянан шийдвэрлээд байна. Энэ хугацаанд Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн ХАСУМ бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй байгаа аж.
Тус газарт ирүүлсэн өргөдөл гомдол, мэдээллийн дагуу ХАСХОМ-ийн хяналт шалгалтыг явуулж өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Х.Энхтуяа, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн дарга С.Дорждагва нарт албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан хэмээн АТГ-аас мэдээлсэн юм.