Дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга В.Батсайхан, Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү болон албаны бусад хүмүүс өнөөдөр болзошгүй үер усны гамшигт өртөх магадлалтай байж болзошгүй газруудад очиж, нөхцөл байдалтай танилцаж урьдчилан сэрийлэх арга хэмжээг авч ажиллалаа.
Мөн дүүргийн наймдугаар хороо, Амгалан дулааны станцын орчимд буусан үерийн улмаас үүссэн тогтоол усыг соруулах, үерийн ус зайлуулах далан шуудууг чөлөөлөх зэрэг нөхөн сэргээлтийн ажлын явцтай танилцсан юм. Түүнчлэн тус байгууллагын ойр орчмын айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо хэмээн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.