Дэлхийн олон улсын хүүхэд, багачуудыг хүлээн авч, амралт, чөлөөт цагийг нь ая тухтай дурсамж дүүрэн өнгөрүүлсээр ирсэн Найрамдал цогцолбор нь 1978 оны долоодугаар сарын 19-нд үүдээ нээж байсан билээ.
Найрамдлын хамт олон ойгоо угтаж олон ажлуудыг төлөвлөж амжилттай хэрэгжүүлж байгаа аж. Үүнд хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээгээ шинэ шатанд гаргаж, тэдэнд зориулсан хөтөлбөр, үйл ажиллагааны чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилтын хүрээнд 2010 оноос Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001;2015 стандартыг хэрэгжүүлж, өдгөө 2018 онд хоёр дахь удаагийн итгэмжлэлээ авч, өөрийн үйл ажиллагаандаа энэхүү стандартыг нутагшуулсан анхны хүүхдийн байгууллага болсон амжилтаа бататгалаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Найрамдал цогцолборын 40 нас хүрсэний ойн баярт айлчлан ирж хүндэт туганд нь Хангарьд болон Алтангадас одонг хадаж гардууллаа.