Дорнод аймагт 22.29 цагийн орчимд 3.9 магниутын газар хөдлөл болжээ. Тодруулбал Баяндун сумын нэгдүгээр багийн “Шивэрийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/, /Ө-49064’00”, У-113047’00”/ 06.25-ны өдрийн 22:29 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 23:31 цагт ООГХ-ээс цахим шуудангаар Онцгой байдлын албанд ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баяндун сумын нэгдүгээр багийн Засаг даргаас тодруулахад тухайн газар нь зургаан айл өрх нутагладаг, иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэв.